Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Малчдын зөвлөгөөнийг зохион байгуулав

2017-10-02

Малын хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг сурталчлах, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажлыг эрчимжүүлэх, малчдын бүлэг нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжиж, сум, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2017 оны 09 сарын 29-ний өдөр Дэрэн суманд бүсчлэн " Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд малчид, иргэдийн оролцоо" сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав.
Тус зөвлөгөөнд Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Сайнцагаан сумдын ИТХ-ын дарга, хэсгийн төлөөлөгч, цагдаа, сум бүрээс 10 малчин болон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд, Цагдаагийн газрын дарга, ажилтнууд зэрэг 100-аад хүн оролцов
Зөвлөгөөний үеэр тэдний дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ажлаа хэрхэн уялдуудан хамтран ажиллах, иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулах арга замын талаар ярилцаж хэлэлцүүлгээс бүх сум, байгууллагад хандаж уриалга гарган баталж нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэхийг уриаллаа.
Зөвлөгөөний төгсгөлд шинэээр байгуулагдсан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг, нөхөрлөлийн дарга, гишүүдэд үнэмлэхийг гардуулж өглөө.

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 43
17 / 40%
6 / 14%
1 / 2%
0 / 0%
4 / 9%
15 / 35%