Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГХУСАЗСЗ хуралдлаа

2017-10-18

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөлийн ээлжит хуралдаан 2017 оны 10 сарын 17-нд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:
1Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2017 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал /ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Түвшинбаярын танилцуулга/
2.
.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлын зарцуулалт /Аймгийн ИТХ-ын нягтлан Д.Сольхүүгийн мэдээлэл/
3.
Дундговь аймагт 2017 оны эхний 9 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам /Аймгийн Цагдаагийн газрын дарга М.Ганбаатарын сонсгол мэдээлэл/

4.Нутаг дэвсгэрийн хэмжээнд гарч буй зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн байдал, бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ /Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Д.Энх-Амгалангийн сонсгол мэдээлэл/

Эдгээр асуудлуудыг хэлэлцэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, шинэчлэгдсэн хууль тогтоомжийг иргэдэд өргөнөөр сурталчлах, сумдын салбар зөвлөлийн ажилтай танилцаж удирдлага арга зүйгээр хангах, зам тээврийн осол, хэргийг бууруулахад чиглэсэн ажил, арга хэмжээнд хөрөнгө зарцуулахаар шийдвэрлэсэн байна.


Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 43
17 / 40%
6 / 14%
1 / 2%
0 / 0%
4 / 9%
15 / 35%