Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТА-3 төслөөс Эрдэнэдалай суманд ОНХС-ийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх төсөл хэрэгжлээ.

2018-05-25

Тогтвортой амжиргаа-3 төслөөс  ОНХС-ийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шинэлэг санаачлага төслийн хүрээнд   2018 оны 05 сарын 16-18 ны өдрүүдэд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын отрын нутагт нутаглаж байгаа малчдад бүсчлэлд төрийн үйлчилгээ үзүүлэх, багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулах, малчин иргэдтэй уулзах уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар оролцлоо. Аймгийн чадавх бэхжүүлэх багийн гишүүд, Нэгдсэн эмнэлгийн эхо дотор мэдрэлийн их эмч нар, Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид, ХХААГ Хууль эрх туслалцаа үзүүлэх өмгөөлөгч, УБХэлтэс, Татварын хэлтэс НДХ зэрэг байгууллагуудын төлөөлөл бүхий 26 хүний бүрэлдэхүүнтэй төслийн баг хамт олон малчдад өөр өөрийн чиглэлийн үйлчилгээг үзүүлж ажиллалаа. Энэ үеэр малчдад ОНХСанийн ажиллагаа иргэн таны оролцоо сум аймгийн хөгжлийн бодлогын талаар мэдээлэл хүргэн гарын авлага тараан ажилласан. Уг арга хэмжээнд 250 гаруй малчин иргэд хамрагдлаа.

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 43
17 / 40%
6 / 14%
1 / 2%
0 / 0%
4 / 9%
15 / 35%