Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өмнөговь, Дундговь аймгуудын ГХУСАЗСЗөвлөлүүд хамтран ажиллаа

2019-01-31

Улаанбаатар хотоос Даланзадгад хотыг холбосон орон нутгийн замд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн 2018 онд тус аймгуудын ГХУСАЗС зөвлөлүүд хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, гэрээ байгуулж ажиллаж байгаа билээ.
Уг хамтын ажиллагааны хүрээнд  Өмнөговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Дундговь аймгийн ГХУСАЗС зөвлөл, Цагдаагийн газарт Toyota приүс -20 маркийн автомашин,  маяк, суурин станц, согтуурал тандагч багаж, энгэрийн камер, согтуурал хэмжигч багаж, таблет гэсэн 7 нэр төрөл бүхий автомашин, тоног төхөөрөмжийг гардуулж өглөө. Тус үйл ажиллагаанд

1.      Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар

2.      Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир

3.      Аймгийн Цагдаагийн газрын дарга Цагдаагийн хурандаа О.Амарсанаа

4.      Аймгийн ЦГ-ын Замын цагдаагийн тасгийн дарга Цагдаагийн хошууч А.Нямдорж

5.      Аймгийн ЦГ-ийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахмад Э.Нэмэхбаяр

6.      Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Түвшинбаяр нар оролцож авто машин тоног төхөөрөмжийг гардаж авлаа.

Хоёр аймгийн ГХУСАЗС зөвлөл цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтойгоор зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 43
17 / 40%
6 / 14%
1 / 2%
0 / 0%
4 / 9%
15 / 35%