Тус сум 1924 онд байгуулагдсан. Архангай аймгийн зүүн хойд хэсэгт орших бөгөөд өөрийн аймгийн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Тариат, Хөвсгөл аймгийн Галт сумтай хиллэнэ.
Сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 282897,7 мкв. Өндөр уул, ойт хээрийн бүсэд оршдог. Эрс тэс уур амьсгалтай. Аймгийн төвөөс 227 км, Улаанбаатар хотоос 570 км алслагдсан.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд Зуслан, Эрдэнэ-Уул, Асайт, Хоолт, Баянцагаан гэсэн 5 багт хуваагддаг. 2022 оны жилийн эцсийн тооллогоор 1203 өрх, 4428 хүн ам, 259570 толгой мал тоолуулсан.