Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох 5 дахь удаагийн сонгуулиар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 21 төлөөлөгч сонгогдсоноос Ардчилсан намаас 12, МАХН-аас 9 төлөөлөгч сонгогдон, Ардчилсан нам олонхын суудал авч сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад Цэнд-Аюушийн Лхагважавын нэрийг дэвшүүлж, хурлын даргаар үргэлжлүүлэн ажиллуулсан бөгөөд ИТХ-ын нарийн бичгийн даргын орон тоо төрийн жинхэнэ албан хаагч болж тус албан тушаалд Ч.Самбуудоржийг үргэлжүүлэн ажиллуулсан.
Сумын ИТХ-ын тэргүүлэгчдээр төлөөлөгч Ц. Лхагважав, Ч.Гүнсэндорж, М.Баярмагнай, Д. Баатар, Ц.Эрдэнэбулга, Г. Мөнтөр нарыг сонгож, Ардчилсан намын бүлгийн ахлагчаар Ц. Эрдэнэбулга, МАХН-ын бүлгийн ахлагчаар М.Баярмагнай нар сонгогдов.
Тус хурлын бүрэн эрхийн хугацаанд ИТХ-ын хороо байгуулагдаж ажиллаж эхэлснээрээ онцлог бөгөөд тус хороо нь хурлын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж, хурлын тасралтгүй байнгын үйл ажиллагааг ханган ажиллаж, хуралд тайлангаа тавьдаг байжээ.
2008-2012 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчид:
1.Цэнд-Аюушийн Лхагважав (АН)
2. Чойжилын Батболд (АН)
3. Дамбын Баатар (АН)
4. Цэрэнчанаан Эрдэнэбулга (АН)
5. Чимэддоржийн Гүнсэндорж (АН)
6. Варшаагийн Дэмбэрэл (АН)
7. Цэнд-Аюушийн Пүрэвжав (АН)
8. Чимэдийн Самбуудорж (АН)
9. Чимэддоржийн Сэнгэдондог (АН)
10. Доржсүрэнгийн Шаарав (АН)
11. Цэдэндамбын Цэрэндэжид (АН)
12. Чаривын Самбуудорж (АН)
13. Усникагийн Энхтунгалаг (МАХН)
14. Лувсангийн Батсайхан (МАХН)
15. Мангалжавын Баярмагнай (МАХН)
16. Дуламын Батбаатар (МАХН)
17. Гомбодоржийн Болдбаатар (МАХН)
18. Гончигийн Мөнхтөр (МАХН)
19. Сэдбазарын Адъяасүрэн (МАХН)
20. Хадбаатарын Цэрэнжаргал (МАХН)
21. Жамбалын Өсөхбаяр (МАХН)