Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл 85.7 хувьтай хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Нэг. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит арванхоёрдугаар хуралдааны товыг тогтоов.
Сумын ИТХ-ын ээлжит арванхоёрдугаар хуралдааны товыг 2023 оны 06 сарын 19-ний өдрийн 10:00 цагт Соёлын төвд хуралдуулахаар товлов.
Хоёр. Иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааны тайланг танилцуулав.
Сумын ИТХ-ын ажлын алба нь тус суманд үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжийн судалгаа авсан бөгөөд тус судалгааны үр дүн болон иргэдээс гарсан саналуудыг сумын ИТХ-ын зөвлөлийн хуралдаанд танилцуулав.
Зөвлөлийн бүрэлдэхүүн судалгааг төсвийн байгууллага, албан хаагч нарт танилцуулан иргэдээс гарсан саналуудыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулахыг ИТХ-ын ажлын албанд даалгав.
Гурав. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан улсын нэгдсэн санд бүртгэлтэй захиргааны хэм хэмжээний актуудын хэрэгжилтийг танилцуулах тухай
Тус сумын ИТХ-ын хэм хэмжээ тогтоосон дараах 3 шийдвэр улсын нэгдсэн санд бүртгэлтэй байдаг бөгөөд ИТХ-ын ажлын албанаас эдгээр шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт, шинжилгээ хийсэн тайланг ИТХ-ын зөвлөлийн хуралд танилцуулав.
1. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай (2022.01.10 №10 )
2. Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам батлах тухай (2022.03.31)
3. Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Мөн ИТХ-ын ажлын алба болон хуралдаанд оролцогчид цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийж, санал бодол солилцов.
Тухайлбал Багийн Иргэдийн Нийтийн хуралдааныг 2023 оны 06 сарын 12-ноос 16-ны өдрүүдийн хооронд хуралдуулах чиглэлийг Багийн Иргэдийн Нийтийн хурлын зөвлөлүүдэд хүргүүлэхээр болов.