Хог хаягдлын менежментийг сайжруулах сумын дэд хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэг нь хөтөлбөрийн төсөлд иргэдээс санал авахад дараах саналууд гарсан бөгөөд эдгээр саналуудыг хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусган ажиллах талаар ажиллаж байна.
Иргэдийн саналуудыг нэгтгэвэл:
1. Хогны жолоочтой хамт 1-2 ачигч ажилуулах (2)
2. Хүн бүр хогоо хямгадах, ухамсартай байх, иргэдийн хандлагыг өөрчлөх-(4)
3. Хогийн цэгийг илүү боловсонгуй болгох -(8)
4. Хогийг цаг тухайд нь ачиж баймаар байна
5. Шил, хуван сав, гялгар уутыг зүйлчлэн, ангилж авдаг цэгтэй болох-(3)
6. Хогийг сар бүр тогтмол хугацаанд ачиж байх-(26 санал)
7. Сургалт, сурталчилгаа хийх, Засаг даргын Тамгын газраас хог хаягдлын талаар ухуулга сурталчилгааг сургууль болон бусад газартай хамтран зохион байгуулах -(4)
8. Хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж, ил задгай хог хаяхгүй байх
9. Баянцагаан багийн айл өрхүүдийн орчны хог хаягдлын тархалт
10. Байгууллага, аж ахуй нэгжийн хариуцсан орчны газрын цэвэрлэгээ муу
11. Баянцагаан багийн нутаг дэвсгэрт хашаа, газар өмчилж, эзэмшиж байгаа газрын орчны цэвэрлэгээ хангалтгүй, иргэдийн ахуйн болон хувь иргэний соёл, эх оронч үзэл маш муу
12. Хог хаягдлын талаар зөв гаргалгаа хайх хэрэгтэй. Архины шилийг гудманд хаяхгүй байх (2), хог хаягдлыг ангилж, ялгаж байх (17), хийсдэг хог хаягдлыг уут саванд хийж хаях мөн шатаадаг байх
13. Архины шилийг хамаагүй хаяуулахгүй, хагалуулахгүй байх. Усан дотор болон ил хагарсан архины шил нь хүн, амьтны хөл, гар луу орох аюултай (4)
14. Хорооны хогийг ачихдаа хог ачих өдрийн мэдээлэл сайн өгөх
15. Айлын хашааны ойрхон овоолсон чулуун дээр хүмүүс хог их авч ирж хаяж байна. Үүнийг анхаарах
16. Хог цэвэрлэхэд иргэд зэрэгцэж хогондоо гардаг байх-(3)
17. Хороо бүрийн хогийг 14 хоног тутам цэвэрлүүлэх
18. Шатдаггүй хог хаягдлыг шатаахгүй байх
19. Хогийн цэгт хаяж байгаа тортой хогийг шатааж хаях хэрэгтэй байна. Гялгар уут энд, тэндгүй хийсэж байна. -(2)
20. Хог хаягдлын прессний машинтай болмоор байна.
21. Хогийг цэгийн хашааг нурахгүй бат бөх материалаар барих, камержуулах -(3)
22. Хогийг уул хад, жалганд аваачиж хаяхгүй байх
23. Хогоо дэл сул хаядаг байдлыг зохицуулах-(2)
24. Ачиж тээвэрлэх ажлыг эрчимтэй, үр дүнтэй хийх
25. Төвлөрсөн цэгт хаясан хогоо бүрэн шатааж даршлах -(2)
26. Айл бүр хогоо гэрээсээ ангилж хаяж сурах
27.Бохир соруулдаг машинтай болох, бохир зайлуулах цэг тогтоох
28. Хогийн машин айл бүрд хүрч ажиллах
29. Хогийг шатааж булж баймаар байна.
30. Хүн, мал хөөж байгаа нохойг устгах
31. Хогийн цэгийн манаачийг хариуцлагатай ажиллуулах
32. Энд тэнд овоолсон шороог түрж тараах, Долгоржав багшийн дээд талд
33. Хогны мөнгө хуримтлуулах сан байгуулах хэрэгтэй
34. Мөс гүйцэд хайлахаар гол, горхи, гадна орчин тойрны цэвэрлэгээ хийх
35. Орчны цэвэрлэгээг тогтмол хийх
36. Хог ачих хуваарь гаргаж тогтмол мөрдөх, 2 ачигчтай болох
38. Иргэд, аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллах
39. Архины шил авах цэгтэй болмоор байна.
40. байгууллагын хогийг сар бүр гэрээ хийж ачих
41. Нохой, муур устгах
42. Гол ус, байгалийн хогийг тогтмол цэвэрлэх
43. Иргэн бүр байгальд хог хаяхгүй ухамсартай байх
44. Хороо, хороонд нь ахлагчтай байх
45. Хогны машины жолоочийг идэвхтэй ажиллуулах
46. Хог ачигчийг өдрөөр ажиллуулж, цалинжуулах
47. Айл өрхүүдийн ачуулах хогийг тогтсон өдөр, цагт хашааны гадна уут саванд хийж байршуулах
48. Хогоо ангилан ялгаж, гялгар уут, хуванцар сав хэрэглүүлэхгүй байх
49. Гудамжинд хуван сав олныг тавих, түүнийгээ суллаж ачиж байх
50. Хясааны булан, Урд салаа, Бага дулаанхан г.м шаардлагатай газруудад хээрийн камер байршуулж, тогтмол хяналт хийх,
51. Хороодын гудамжуудад камер байршуулах, хяналт тавих /гэмт хэрэг, хулгай, хог хаягдлыг/
52. Хөдөө багуудын нийтийн эзэмшлийн газрын хог хаягдлыг цэвэрлүүлэх, хяналт хийх-Багуудын ажлын алба
53. Хороодын дарга нарыг хариуцлагажуулах- муу ажилласан хороодын дарга нарыг урамшуулахгүй байх
54. Хорооны хогийг цэвэрлүүлэхэд иргэдийг бүрэн хамруулах-(2)
55. Хогийг цэгийн салхин талдаа байна. Хогийг цэгийг булж өөр газар луу нүүлгэх, Шил, батерей зэрэг шатдаггүй зүйлийг тусгаарлах
56. Ард иргэд, хүмүүст сайн сануулга өгөх хэрэгтэй байна. Ялангуяа жолооч нар зам дагуу явж байгаад хогоо замбараагүй хаяж байна. Жолооч нарт сануулга өгөх хэрэгтэй байна.
57. Хувь хүн болон, ААН-ийн бүлэг байгуулж хог хаягдлыг цэвэрлэх, айл өрхийн хогийн менежментийг сайжруулах
58. Ачилтыг ойрхон хийснээр замбараагүй хог хаях байдал багасах байх, хашааг сайжруулж камержуулснаар бас замбараагүй хаях байдал багасна.
59. Маш том хог ангилах системтэй болмоор байна.
( )-хашилтад саналын тоог тэмдэглэв.