Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хоолт багийн Иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдаан болов.

2023-06-13

Хоолт багийн Иргэдийн Нийтийн Хурал ээлжит дөрөвдүгээр хуралдаанаа хийж, хуралдааныг Ч. Батсайхан даргалж  дараах асуудлуудыг хэлэлцэн  шийдвэрлэв. 

1. Хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт батлах тухай 

2024 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж ажлуудын саналыг хурааж эрэмбэлэхэд дараах ажлууд нэн тэргүүнд эрэмбэлэгдэв. 

1.  Хоолт багийн гурван давааны зам засварын ажил

2. Хоолт багийн бага сургуулийн гал тогооны барилга барих ажил 

3. Хамрын даваанд Дэл чулуунаас Элгэдийн гол хүртэлх зам засварын ажил

4. Элгэдийн голд шинэ гүүр тавих ажил

5.  Ойн хортон шавж устгах ажил 

2024 онд малын тоо толгойн  албан татварын хөрөнгөөр хийгдэх ажлуудын саналыг хурааж эрэмбэлэхэд дараах ажлууд мөн нэн тэргүүнд эрэмбэлэгдэв. 

1. Тэжээлийн нөөц бүрдүүлэх 

2. Бугатын эх, Сөдөтийн эх, Гялтан, Шар булаг, Барчин, Тээлийн эхэд ойн цэвэрлэгээ хийх 

3. Ташгай болон бусад шаардлагатай газруудад булгийн эх хамгаалах 

4. Элгэдийн голд мал тарилгын хашаа барих 

2. Багийн өдөрлөгийн товыг тогтоов. 

Хоолт багийн өдөрлөгийг 2023 оны 06 сарын 21-ний өдөр хийхээр тогтов. 

3.  Иргэдийг мэдээллээр хангаж, санал хүсэлтийг сонсов. 

Сумын Засаг дарга П. Алтанхуяг, Мал эмнэлийн улсын байцаагч Л. Алимаа, Нийгмийн даатгалын улсын байцаагч Б. Жамъянлхүндэв, байгаль хамгаалагч О. Гончигдорж нар цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, мэргэжлийн зөвөлгөө мэдээллээр хангав. 

Мөн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д. Мөнхнаран, ИТХ-ын төлөөлөгч Б. Батбилэг нар холбогдох мэдээллийг хийж, техникийн туслалцаа үзүүлж ажиллав. 

 

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 39
16 / 41%
6 / 15%
1 / 3%
0 / 0%
3 / 8%
13 / 33%