Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Асайт багийн Иргэдийн нийтийн хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан хуралдав

2023-06-13

Асайт багийн Иргэдийн Нийтийн Хурал ээлжит дөрөвдүгээр хуралдаанаа хийж, хуралдааныг Ж.Дамдинсүрэн даргалж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

1. Иргэдийг мэдээллээр хангаж, санал хүсэлтийг сонсов.

Сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбулга, Засаг даргын орлогч Ч.Батболд, Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн Ц.Зэнэмэдэр, Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Ж.Базарсад, Малын эмч Ч.Очирбат нар цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, мэргэжлийн зөвөлгөө мэдээллээр хангав. Мөн ИТХ-ын албаны ажлын мэргэжилтэн Л.Байгальцэцэг техникийн туслалцаа үзүүлж ажиллав.

2. Хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт батлах тухай

2024 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж ажлуудын саналыг хурааж эрэмбэлэхэд дараах ажлууд нэн тэргүүнд эрэмбэлэв.

2024 онд малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр хийгдэх ажлуудын саналыг хурааж эрэмбэлэхэд дараах ажлууд мөн нэн тэргүүнд эрэмбэлэв.

  • Тээг гэх газарт худаг гаргах
  • Малын үйлдэр угсааг сайжруулах
  • Хөеөт гэх газарт худаг гаргах
  • Сургалт сурталчилгаа зохион байгуулах
  • Мал тарилгын хоолойтой хашаа барих /Асайтын адаг, цагаан хужир/

3. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өвөлжөө, хаваржааны доорх газрыг оруулж батлуулах саналыг уламжлах тухай

Өвөлжөө, хаваржааны доорх газараа эзэмших хүсэлт гаргасан нэр бүхий өрхүүдийн саналыг сумын Засаг даргад уламжлахаар болов.

4. Багт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж байгуулах тухай

Асайт багийн хуралдаанд оролцсон иргэд багтаа мал эмнэлгийн нэгж байгууллах асуудлыг санал нэгтэйгээр дэмжив.

 

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 39
16 / 41%
6 / 15%
1 / 3%
0 / 0%
3 / 8%
13 / 33%