Эрдэнэ-Уул багийн Иргэдийн Нийтийн Хурал ээлжит дөрөвдүгээр хуралдаанаа хийж, хуралдааныг Б.Равдандорж даргалж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. Иргэдийг мэдээллээр хангаж, санал хүсэлтийг сонсов.
Сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбулга, Засаг даргын орлогч Ч.Батболд, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Батбаатар, Нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Жамъянлхүндэв, Малын эмч Ж.Баярсайхан нар цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, мэргэжлийн зөвөлгөө мэдээллээр хангав. Мөн ИТХ-ын албаны ажлын мэргэжилтэн Л.Байгальцэцэг техникийн туслалцаа үзүүлж ажиллав.
2. Хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт батлах тухай
2024 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж ажлуудын саналыг хурааж эрэмбэлэхэд дараах ажлуудыг нэн тэргүүнд эрэмбэлэв.
2024 онд малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр хийгдэх ажлуудын саналыг хурааж эрэмбэлэхэд дараах ажлууд мөн нэн тэргүүнд эрэмбэлэв.
3. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өвөлжөө, хаваржааны доорх газрыг оруулж батлуулах саналыг уламжлах тухай
Өвөлжөө, хаваржааны доорх газараа эзэмших хүсэлт гаргасан нэр бүхий өрхүүдийн саналыг сумын Засаг даргад уламжлахаар болов.
4. Багийн овоо тахилга, өдөрлөгийн товыг тогтоов.
Эрдэнэ-Уул багийн овоо тахилга, өдөрлөгийг 2023 оны 06 сарын 23-ны өдөр хийхээр тогтов.
5. Чоно авласан иргэдэд урамшуулал олгох тухай
Ээлжит гуравдугаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэний дагуу багийн нутаг дэвсгэрээс чоно авласан иргэдэд урамшууллыг 2023 оны 11 дүгээр сарын хурал дээр өгөхөөр болов.
Багийн нутаг дэвсгэрээс нийт 10 чоно, хоёр үүр гөлөг авласан байна. Үүнд
1. Т.Ганхүү-3 чоно
2. Д.Эрдэнэбулаг-1 чоно
3. Ц.Мөнхтулга-1 чоно
4. Ж.Лхагвадорж-2 чоно
5. Б.Балжинням-3 чоно
6. Г.Даваа-Очир- 1 үүр 8 гөлөг
7. Л.Мөнх-Эрдэнэ- 1 үүр 6 гөлөг