Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сэтгэл ханамжийн судалгаа авах үеэр иргэдээс гарсан санал хүсэлт

2023-06-02

Төрийн ажил үйлилгээг сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор Сумын ИТХ-ын ажлын албанаас санаачлан  2022 оны жилийн эцэс, 2023 оны 1 сард  зохион байгуулсан Иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааны үеэр иргэдээс гарсан санал хүсэлтүүдийг танилцуулж байна. 

БАЯНЦАГААН БАГИЙН ИРГЭДЭЭС ГАРСАН САНАЛ:

Төрийн ажил үйлчилгээг сайжруулах талаархи санал, хүсэлт:

1.Төрийн албанд ажиллаж байгаа ажилтнууд эелдэг харилцааг эрхэмлэж, тэдний ажиллах орчныг сайжруулах.

2. Төрд ажиллаж байгаа ажилтнуудыг орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангаж, төрийн үйлчилгээг цахимжуулах

3. Төрийн үйлчилгээг авахаар бүрдүүлж өгсөн баримт бичгийг алга болгодог, дахин бүрдүүлж өгөх гэж хугацаа алддаг.

4. Ажилтнууд эрхэлсэн ажилдаа маш хариуцлагагүй, хайнга ханддаг, төрийн ажлыг хийх ямар ч сэтгэлгүй, харилцааны соёл байдаггүй.

5. Хүн эмнэлгийн ажилтнууд ажлын байрандаа цагтаа ирэх, цагтаа явах.

6. Багийн засаг дарга өндөр настан ахмадуудын асуудалд идэвх санаачлага гарган ажиллах.

7.Төрийн албан хаагчид төрийн албыг өндөр ёс зүйтэй, шударга, үнэнч сэтгэл гарган ажилламаар байна.

8. Газрын даамал газрын асуудлыг хурдан хугацаанд ил тодоор шийдвэрлэж өгдөг болмоор байна.

9. Төрийн цахим үйлчилгээг сайжруулж, иргэдэд ойлгуулж, ашигладаг болмоор байна.

10.Төрийн цахим үйлчилгээгээ иргэдэд сайтар сурталчилж, сурган, зааж өгөх сургалт хийх.

11. Төрийн байгууллагад хамаатан садан, ах дүү, худ ургийн холбоо бүхий хүмүүсийг нэг доор ажиллуулж байгааг таслан зогсоох, үүний дагуу сумын удирдлагууд байгууллага бүрт боловсон хүчний бодлого дээр хяналт тавьж ажиллах.

12. Архидалтгүй байгууллага болох.

13. Төрийн цахим үйлчилгээгээ хурдан шуурхай гүйцэтгэж, иргэдэд ойлгомжтой мөн эелдэг байдлаар ханддаг болох.

14. Төрийн байгууллагаар бичиг баримт хөөцөлдөхөөр үнэхээр хүндрэлтэй байна. Үүнд: Хашаа байшин, газрын гэрчилгээ авах, хүүхдийн төрсний гэрчилгээ авах, шилжүүлэг хийхэд удаан, цаг хугацаа ихээр шаардаж өөр аймаг сум руу явах, зардал их гардаг.

15. Тамгын газар Иргэдэд үнэгүй олгох газрын хувиарилалтыг шударга, ил тод, нээлттэй болгомоор байна.

16.Хүн эмнэлэг иргэдийн эрүүл мэндийн асуудал дээр ажлын цагаа баримтлах, хурдан шуурхай үйлчлэх, эелдэг харьцааг үүсгэмээр байна.

17.Цаг агаарын болзошгүй гэнэтийн үзэгдлийг урьдчилан мэдээлж байх.

18.Төрд алба хашиж байгаа хүмүүс иргэдтэй харьцаж байгаа хандлагаа эрс өөрчлөх шаардлагатай.

19. Төрийн байгууллага болон төрд ажиллаж байгаа алба хаагчид иргэдэд өгөх зөвлөгөө, мэдээллээ цаг тухай бүрд нь шуурхай өгдөг байх.

20. Төрийн алба хашиж байгаа хүмүүст үнэхээр өвчтэй, чөлөө шаардлагатай үед нь зөвшөөрөл өгч байх, төрийн ажлыг цалгардуулахгүй үргэлжлүүлэх.

21. Нийт төрийн алба хаагчид ажлын цагаа ягштал баримталж сурах, ажлын цагтаа ажлын байрандаа сууж, ажлаа чанартай гүйцэтгэх.

22.Төрийн үйлчилгээ авахаар аль ч байгууллага дээр очиход ямар нэг хугацаагаар хүлээлгэдэг байдлыг халах.

23. Тамгын газар ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах.Мөн чадварлаг боловсон хүчнийг зөв сонгож иргэдийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэдэг байх.

24.Төрийн албан хаагчид ажлын цагаа барих, иргэдэд ялгаварлалгүй үйлчлэх.

Иргэдийн амьдарч байгаа газарт ямар асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлээсэй гэж хүсэж байна вэ? (3 хүртэлх асуудлыг нэрлэнэ үү)

1. Хоггүй, эрүүл аж төрөх орчинг бүрдүүлэх

2. Сар бүр айл өрхүүдийн хогийг тогтмол өдөр ачиж байх

3. Золбин муур, нохойг устгах, хогийг сар бүр ачдаг баймаар байна.

4. Эзэнгүй нохой, муурыг устгах.

5. Айл өрхүүдийн хогийг бүрэн гүйцэд ачих.

6. Нохойг устгах, хогийг бүрэн гүйцэт ачмаар байна.

7. Гудамжны гэрэлтүүлгийг бүрэн асаадаг болох.

8. Муур, нохойг даруй устгал хийх, хог ачих.

9. Гудамжны гэрэлтүүлгийг бүрэн асаах.

10. Хогоо тогтсон хугацаанд хаяж байх, муур, нохойн устгал хийх.

11. Баянцагаан багийн суурьшмал бүсэд байгаа малыг гаргамаар байна.

12. Сумын төв доторхи замыг засварлах.

13. Ойн баялгаа зөв ашиглаж сурах.

14. Айл өрхүүд архигүй орчин бүрдүүлэх.

15. Бумбатын ам болон Хүрэнгийн бэлийн гэрэлтүүлгийг сайжруулах.

16. Гудамжны гэрэлтүүлгийг асуудалгүй болгох, мөн хог хаягдлаа ачуулах.

17. Эрүүл мэндийн төв шүдний эмчтэй болмоор байна.

18. Хогийн цэгийн газрыг цэгцлэх, хогийн машины жолоочийг сар бүр тогтмол хог ачуулдаг болох.

19. Сумын төвд засмал зам тавих, гэрэлтүүлгээ бүрэн асаах.

ХООЛТ БАГИЙН ИРГЭДЭЭС ГАРСАН САНАЛ, ХҮСЭЛТ

Иргэдийн амьдарч байгаа газарт ямар асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлээсэй гэж хүсэж байна вэ? (3 хүртэлх асуудлыг нэрлэнэ үү)

-Багийн эмчтэй болох

АСАЙТ БАГИЙН ИРГЭДЭЭС ГАРСАН САНАЛ, ХҮСЭЛТ

Төрийн ажил үйлчилгээг сайжруулах талаархи санал, хүсэлт:

1.Иргэний үнэмлэх авах үйлчилгээ хүндрэлтэй байна.

2. Эрүүл мэндийн төв сайн ажиллах хэрэгтэй байна.

3. Багийн засаг дарга үйл ажиллагаагаа сайжруулмаар байна.

4. Сум хөгжүүлэх сангийн зээлийг иргэдэд олгох.

5. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлэнд хамрагдмаар байна.

6. Төрийн байгууллагын нийт ажилтнууд ажилдаа хариуцлагатай хандах, ажлын цагаа баримтлах.

7. Мал эмнэлэгт мэргэжлийн чадварлаг эмч хэрэгтэй.

8. Төрийн зарим албан хаагч ажилдаа цагтаа ирдэггүй, зан харьцаа муу.

9. Мобикомын сүлжээг сайжруулах.

10.Эмнэлгийн үйлчилгээг эрс өөрчилмөөр байна.

11. Мобикомын сүлжээг сайжруулж өргөтгөх.

12.Залуучуудыг дэмжих.

13. Төрийн алба хаагчид ажлын цагаар зөвхөн ажлаа гүйцэтгэж байвал зүгээр байна.Ёс зүйгүй байдал гаргадаг.

14. Сумын Засаг дарга зөв бодлого, ажлын байраар залуучуудаа дэмжих.

Иргэдийн амьдарч байгаа газарт ямар асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлээсэй гэж хүсэж байна вэ? (3 хүртэлх асуудлыг нэрлэнэ үү)

1. Хоггүй эрүүл аж төрөх орчинг бүрдүүлэх

2. Төрийн зөв бодлого, зөв харилцааг хэвшүүлэх

3. Архидалтгүй орчин бий болгох.

4. Хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барих.

ЗУСЛАН БАГИЙН ИРГЭДЭЭС ГАРСАН САНАЛ, ХҮСЭЛТ

Төрийн ажил үйлчилгээг сайжруулах талаархи санал, хүсэлт:

1.Төрийн алба хаагчид цагаа сайтар баримтлах, иргэдэд түргэн шуурхай үйлчилж сурмаар байна.

2. Иргэдийг чирэгдүүлж хүнд суртал гаргахгүй түргэн шуурхай үйлчлэн цагаа баримтлах.

3. Тамгын газрын ажилтнууд ажилдаа эзэн болж ажилламаар ялангуяа Газрын даамал маш муу ажиллаж байна..

4. Малын хөлийн татварыг зөв ашиглах.

5. Алба хаагчид ажлын цагаа баримтлан иргэдэд чирэгдэлгүй асуудлыг газар дээр нь шийддэг болох.

6. Төрийн байгууллагын нийт ажилтнууд ажилдаа хариуцлагатай хандах, ажлын цагаа баримталж сурах.

Иргэдийн амьдарч байгаа газарт ямар асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлээсэй гэж хүсэж байна вэ? (3 хүртэлх асуудлыг нэрлэнэ үү)

1. Чанартай зам даваагаа засварлах, хөрөнгө мөнгөө бүрэн дүүрэн үр ашигтай зарцуулах

2. ЕБС-ийн сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, багш боловсон хүчний асуудалд анхаарах

3. Худаг усны асуудал/Хувтын эх гэсэн газарт худаг ус гаргах/

4. Зуслан багт худаг гаргах

5. Мал тарилгын хашаа барих

6. Булаг шандны эх хамгаалах, худаг гаргах

ЭРДЭНЭ-УУЛ БАГИЙН ИРГЭДЭЭС ГАРСАН САНАЛ, ХҮСЭЛТ

Төрийн ажил үйлчилгээг сайжруулах талаархи санал, хүсэлт:

1.Төрийн алба хаагчид цагаа баримтлаж сурах

2. Иргэдэд үнэнч шударга, хариуцлагатай хандах

3. Ажлын байранд ажлын цагаар архи уух, хов жив ярьж, төрийн ажлаа хийхгүй байх явдлыг хатуу анхаарах

4. Төрийн албан хаагчид амалсандаа хүрдэг байх, зам гүүр шинээр тавих, хүн амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж,эм тариа вакцинд өргөн хамруулах

5. Багийн эмчтэй болох, малын халдварт өвчнөөс сэргийлэх, зам засч гүүр тавих

6. Малын халдварт өвчнөөс сэргийлж вакцин тарилгыг тогтмол хийдэг байх, хяналт тавих

7. Эмнэлгийн болон бусад байгууллагын ажилтнуудын ажилдаа хандах хандлагаа өөрчлөх, иргэдтэй эелдэг харьцах

8. Багийн эмчтэй болох, хурдан морины замыг засмаар байна.

9.Сум багийн удирдлагууд хамтарч ажиллах

10.Соёлын төв ажил үйлчилгээ, орчин нөхцөлөө сайжруулах 

11. Төрийн албан хаагчид иргэдийн асуудлыг цаг тухай бүрд нь шийдэрлэж өгдөг байх

12. Багийн эмчтэй болох

Иргэдийн амьдарч байгаа газарт ямар асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлээсэй гэж хүсэж байна вэ? (3 хүртэлх асуудлыг нэрлэнэ үү)

1. Үүрэн утасны сүлжээг тэлэх шаардлагатай

2. Юнителийн сүлжээг сайжруулж, шаардлагатай үед бартаат замд туулах чадвар сайтай техникээр иргэд малчдад тусламж үзүүлэх

3. Хог хаягдлаа цэвэрлэх, банкны үйлчилгээг хурдан болгож сайжруулах

4. Багийн эмчтэй болох

5. Юнителийн сүлжээг сайжруулах

6. Төрийн байгууллагууд санхүүгийн тайлангаа иргэдэд тайлагнадаг болмоор байна.

7.Төрийн аливаа үйлчилгээг цахимжуулж иргэдэд зааж сургах

8. Эвдэрсэн гүүрийг засч сэлбэх, шинээр барих

9. Бэлчээрийн менежмент буюу бэлчээр ашиглалтыг ажил хэрэг болгох

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 39
16 / 41%
6 / 15%
1 / 3%
0 / 0%
3 / 8%
13 / 33%