Хоолт багийн Гялгарын хясааны боонг, Ар хажлагын зам засварын ажлыг ОНХС-ийн хөрөнгө (10,0 сая төгрөг)-өөр Ц.Эрдэнэдалай ахлагчтай "Чанар" иргэдийн бүлэг гүйцэтгэж, ажлын хэсэгт хүлээлгэн өгчээ.
Тус ажлын хүрээнд Ар хажлагын цаад талаас 250 м, Чулуутын гол шахдаг тойруу болон боонг дээр 90 м, Хэцүү хясаа боонгод 20 м замыг засч, үзүүрийн хадан дээр 4 м орчим газрын хад, чулууг ховхолж, зам зассан.
Мөн нэмэлтээр Холбоогийн шилд 10 м, Тэмээн оруулганд 25 м, Улаан гангын доод зайварт 15 м замыг зассан байна.