Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Зуслан багийн Иргэдийн нийтийн хурлын ээлжит дөрөвдүгээр хурал

2023-06-14

Зуслан багийн Иргэдийн Нийтийн Хурал ээлжит дөрөвдүгээр хуралдаанаа хийж, хуралдааныг Г.Санжаасүрэн даргалж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

1. Багийн Иргэдийн нийтийн хурлын зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай

Багийн Иргэдийн нийтийн хурлын зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэчимэг, Д.Дагвадорж нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв.

Багийн Иргэдийн нийтийн хурлаас шинээр зөвлөлийн гишүүнд Г.Батзаяа, Л.Шинэцэцэг, В.Мөнхчимэг нарыг нэр дэвшүүлж хуралд оролцсон иргэд бүгд зөвшөөрөн зөвлөлийн гишүүдэд дээрх 3 хүнийг томилов.

2. Иргэдийг мэдээллээр хангаж, санал хүсэлтийг сонсов.

Сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбулга, Засаг дарга П.Алтанхуяг, Байгаль хамгаалагч В.Мөнхчимэг нар цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, мэргэжлийн зөвөлгөө мэдээллээр хангав. Мөн ИТХ-ын албаны ажлын мэргэжилтэн Л.Байгальцэцэг техникийн туслалцаа үзүүлж ажиллав.

3. Хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт батлах тухай

2024 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж ажлуудын саналыг хурааж эрэмбэлэхэд дараах ажлууд нэн тэргүүнд эрэмбэлэгдэв.

2024 онд малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр хийгдэх ажлуудын саналыг хурааж эрэмбэлэхэд дараах ажлууд мөн нэн тэргүүнд эрэмбэлэгдэв.

4. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өвөлжөө, хаваржааны доорх газрыг оруулж батлуулах саналыг уламжлах тухай

Өвөлжөө, хаваржааны доорх газараа эзэмших хүсэлт гаргасан нэр бүхий 9 өрхийн саналыг сумын Засаг даргад уламжлахаар болов.

5. Чоно авалсан иргэдэд урамшуулал олгох тухай

Ээлжит гуравдугаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэний дагуу багийн нутаг дэвсгэрээс 7 чоно авалсан иргэдэд урамшуулал болох 100.000 төгрөгийг тус тус олгов. Үүнд

6. Багийн Далх уулын тахила, өдөрлөгийн товыг тогтоов.

Зуслан багийн Далх уулын тахилга, өдөрлөгийг 2023 оны 06 сарын 25-ны өдөр хийхээр тогтов.

7. Зуслан багт тэжээл тариалах зориулалтаар сумын ИТХ-аар батлагдсан 3 га газрын байршил, хариуцах эзэнг тодорхойлох тухай

Багийн Иргэдийн нийтийн хурлаар Зуслан багийн Хөндлөн гэх газарт 3га талбайд ногоон тэжээл тариалж, иргэн М.Сосоржав хариуцуулахаар тогтов.

8. Бусад асуудлын талаар

Багийн Иргэдийн нийтийн хуралд оролцсон иргэдээс ахмад настан иргэдийг төрийн одон медальд шагнуулахаар нэр дэвшүүлэв. Үүнд

1. Н.Сосорбарам

2. Р.Цэнд-Аюуш

3. Ц.Өлзий

4. Р.Чулуунбаатар нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-д өргөмжлөн шагнуулахаар сумын Засаг даргад уламжлахаар болов.

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 39
16 / 41%
6 / 15%
1 / 3%
0 / 0%
3 / 8%
13 / 33%