Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын ээлжит арванхоёрдугаар хуралдаан хуралдаж 8 асуудлыг хэлэлцэв.

2023-06-19

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арванхоёрдугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.Үүнд:

1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны тайлан, мэдээллийг хэлэлцэх тухай

ИТХ-ын ажлын алба 2023 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, төлөөлөгч нарын саналыг сонсон ажиллав. 

2. Сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх үүрэг бүхий сумын хорооны бүрэлдэхүүнийг байгуулах тухай

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102, сум байгуулагдсаны 99 жилийн ой, сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх үүрэг бүхий сумын хороо болон салбар хороодын бүрэлдэхүүнийг байгуулав. 

3. Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн, орлого, зарлагын гүйцэтгэлийн тайлан сонсох тухай

ХААТ-ийн мэргэжилтэн бөгөөд Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн гишүүн Б. Номинчулуун Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүн, орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг уншиж танилцуулав. Төлөөлөгч нарын зүгээс цаашид төсөл сонгон шалгаруулахдаа бодит ажлын байрыг бий болгох төслийг шалгаруулах, сонгон шалгаруулалтыг шударга, ил тод явуулахад анхаарч ажиллах талаар санал, шүүмжлэл хэлэв. 

4. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай

Энэ асуудлыг хэлэлцэж Хоршоо хөгжүүлэх сангийн төслийг 2023 оны 08 сарын 03-ны өдрийг хоршоо хөгжүүлэх сангийн төслийг сонгон шалгаруулахаар тов тогтоов. 

Мөн төсөл хүлээн авах хугацааг сумын хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, иргэдийн олонход мэдэгдсэнээс хойш хуанлийн 30 хоногийн хугацаанд цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авч, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд сумын хоршоо, ЖДҮЭ, иргэдийг оролцоог хангах ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгав. 

5. Амьжиргааг дэмжих зөвлөлийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай

Энэ асуудлыг хэлэлцэж Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2023 оны эхний хагас жилийн тайланд "Хангалттай" үнэлгээ өгөв.

6. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны "Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолын хэрэгжилтийн тухай

Энэ онд сумын 1059 өрхийн 265.665 малын 206.038,000 төгрөгийн албан татварыг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 5 сарын байдлаар 41,0 сая төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 72 өрхөөс 15.2 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний хэрэгжилт 37 хувьтай биелсэн талаар татварын байцаагч Б. Пүрэвдорж мэдээлэл хийв. 

Дээрх мэдээлэлд тулгуурлаад тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа тул цаашид хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах, хамтран ажиллагч талуудын уялдаа холбоог сайжруулах, идэвхжүүлэх талаар төлөөлөгч нар санал, шүүмжлэл өрнүүлж, Сумын Засаг дарга, татварын байцаагчид ажил сайжруулах  үүрэг чиглэл өгөв. 

7. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай" тогтоолын хэрэгжилтийн тухай

Тус тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд  6.035.000 төгрөг төвлөрүүлэхээс  6 сарын 15-ны өдрийн байдлаар 1.497.500 төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний хэрэгжилт 26 хувьтай байгаа талаар байгаль орчны алба мэдээлэв.

ИТХ-ын төлөөлөгч нарын зүгээс тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг сумын Засаг дарга, Байгаль орчны албанд даалгав. 

8. “Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр” батлах тухай

Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийг баталж, хөтөбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг сумын Засаг даргад даалгав. 

Тус хөтөлбөр батлагдсанаар хог хаягдлын менежментийг сайжруулах бодлогын баримт бичигтэй болсноороо давуу талтай юм. 

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 39
16 / 41%
6 / 15%
1 / 3%
0 / 0%
3 / 8%
13 / 33%