Орон Нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгө(10.0 сая төгрөг)-өөр Улиастайн голд Дөрөө хангинадагийн дээд усан гарманд гүүр тавих ажлыг Т.Баасандорж ахлагчтай "Дулаанхан" Иргэдийн бүлэг гүйцэтгэж ажлын хэсэгт хүлээлгэн өгчээ.
Тус ажлын хүрээнд хүрээнд 4 м-ийн өргөн, 21 м-ийн урттай шинэ гүүр барьсны зэрэгцээ 2 гүүрийг сэлгэн засч барьсан байна.
Мөн хуучин гүүрийг буулгаж, газрыг цэвэрлэжээ.