Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын ээлжит арвангуравдугаар хуралдаан хуралдав.

2023-07-03

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арвангуравдугаар хуралдаан 71.4 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд: 

1. Сумын 2023 оны тодотгосон төсөв батлах тухай: 

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосон тул үүний хүрээнд төсвийг нэмэгдүүлэн тодотгож батлав. 

Мөн ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх Наадмын талбай засварлах, Эрдэнэ толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тохижилтын ажил хийх ажлын төсвийг нэмэгдүүлж, тус ажлын болон спортын иж бүрэн талбай шинээр барих ажлын зураг төсөл боловруулахад хөрөнгө төсөвлөн ажиллав. 

2. ИТХ-ын ажлын албанаас сургалт зохион байгуулж, сургалтын хэрэгцээний санал авах

Сумын ИТХ-ын ажлын албаны дарга Д. Мөнхнаран "Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналт" сэдвээр сургалт зохион байгуулж, дараагийн  сургалтын хэрэгцээний санал авав. 

3. Бусад асуудал

Цаг үеийн  бусад асуудлаар ярилцаж, мэдээ мэдээлэл солилцов. 

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 39
16 / 41%
6 / 15%
1 / 3%
0 / 0%
3 / 8%
13 / 33%