Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дотуур байрны сурагчдад "Эрхээ мэдье" сэдэвт сургалт, арга хэмжээ зохион байгуулав.

2023-09-26

      Ерөнхий боловсролын сургуулийн Дотуур байрны сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, ГХУССЗ, "Жаргалант ирээдүй урагшаа" ТББ-ын дэргэдэх дэмжих бүлэг хамтран "Эрхээ мэдье" сэдэвт арга хэмжээг дотуур байрны хүүхэд хөгжлийн өрөөнд зохион байгуулав. 

    Арга хэмжээний хүрээнд  Хүүхдийн эрхийн тухай хуулийн чиглэлээр сургалт зохион байгуулж, сурагчдыг гарын авлагаар хангасан ба тус сэдвийн хүрээнд сурагчдыг баг болгон хуваарилж хөгжөөнт тэмцээн зохион байгуулахад Тэргүүн байрыг Д. Долгоржав ахлагчтай "Хасу" баг, дэд байрыг Б.Лхамноржам ахлагчтай "Жавхаа" баг эзэлж өргөмжлөл, шатраар тус тус шагнуулав. 

    Мөн "Үндэсний уламжлалт зан заншил" сэдвийн хүрээнд танин мэдэхүйн "АХА" тэмцээнийг зохион байгуулахад тэргүүн байрыг сурагч Э.Отгонцэцэг, дэд байрыг Б. Мөнхжавхаа, гуравдугаар байрыг Б. Отгонням нар эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав. 

          Хүүхэд нэгдүгээрт...

     

     

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 39
16 / 41%
6 / 15%
1 / 3%
0 / 0%
3 / 8%
13 / 33%