Хоолт багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан 2023 оны 10 сарын 31-ний өдөр хуралдаж, хуралдааныг Ч.Батсайхан даргалж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулав.
- Ч.Батсайхан -Багийн ИНХ-ын хуралдааны дарга
- Б.Төмөрхуяг- Багийн Засаг дарга
- Г.Пүрэвжанцан- Иргэн
- И.Мягмаржав- Багийн малын эмч
- Идэрмөнх- Бага сургуулийн багш
3. Иргэдийг мэдээллээр хангаж, санал хүсэлтийг сонсов.
Иргэдээс гарсан саналуудаас дурдвал:
1. Хүний эмчтэй болох
2. Хоолт багийн Хамрын давааны замыг засах
3. Үүрэн холбооны юнителийн сүлжээ нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх
4. Багийн Засаг дарга, бага сургуулийн үйл ажиллагааг сайжруулах
5. Ойг цэвэрлэх, шинээр худаг гаргах ажлын санхүүжилтийг шийдвэрлэж, бодит ажил болгох г.м
- С.Төмөрхүү
- Я.Түндэвдорж
- С.Уранчимэг нарыг "Алтан гадас одон"-оор шагнуулахаар нэр дэвшүүлж, сумын Засаг даргад уламжлахаар болов.
Хуралдааны үйл ажиллагаанд ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Л.Байгальцэцэг, ИТХ-ын төлөөлөгч Б. Батбилэг нар техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж ажиллав.