Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулав.
Эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Хоолт багийн иргэн Г.Дашдорж, дэд байрыг С. Төмөрпүрэв, гуравдугаар байрыг Баянцагаан багийн иргэн Ц.Ганзориг эзлэв.
Эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Баянцагаан багийн иргэн С. Дарамханд, дэд байрыг Б. Мөнхцэцэг, гуравдугаар байрыг З. Долгормаа нар эзлэв.
Тэмцээнээс шалгарсан эрэгтэй 2, эмэгтэй 1 тамирчин Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтаж зохион байгуулах шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох батламжаа авлаа.