Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын ээлжит арван тавдугаар хуралдаан хуралдав.

2023-12-15

Сумын ИТХ-ын ээлжит арван тавдугаар хуралдаан 2023 оны 12 сарын 15-ны өдөр хуралдаж,  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. 

Нэг.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны ажлын тайланг хэлэлцэв. 

Сумын ИТХ-ын 2023 оны ажлын тайланг хэлэлцэж, ажлын албаны үйл ажиллагааг хангалттай гэж дүгнэсэн ба, үр бүтээлтэй ажилласан төлөөлөгчдийг шагнаж урамшуулав. Үүнд: 

"Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан" цол, тэмдэгээр төлөөлөгч Д.Баатар, С.Адъяасүрэн нарыг, "Нутгийн удирдлагын соёмбо" медалиар  төлөөлөгч Б. Эрдэнэбадрал, Ч. Батсайхан, Д. Сүхбаатар нарыг, ИТХ-ын даргын өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр төлөөлөгч П.Алтанхуяг, Ч.Батболд,  Ж. Хаш-Эрдэнэ, Б.Гантулга, Б. Батбэлэг, Ж. Дамдинсүрэн, Б.Билэгдэмбэрэл нарыг шагнаж урамшуулав. 

Хоёр:  Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 тайланг хэлэлцэж, Сумын Засаг даргын үйл ажиллагаанд "Хангалттай" гэсэн үнэлэлт, дүгнэлт өгөв. 

Гурав: Сумын эдийн засаг, нийгмийг 2023 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай илтгэлийг сумын Засаг дарга П. Алтанхуяг төлөөлөгчдөд танилцуулж, хэлэлцүүлэв. 

Дөрөв: Сумын эдийн засаг, нийгмийг 2024 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлав. 

Тав: Сумын 2024 оны төсвийг батлав. 

Зургаа: 2024 онд ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг тогтоов. 

Долоо: 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд "Хангалттай" гэсэн үнэлгээг өгсөн ба 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлав. 

Найм: Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн батлав. Үүнд адуу, үхэр, хонь, ямаанд тус бүр 300 төгрөгийг татвар ногдуулахаар болов. 

Өмнө онд адуу, үхэр, ямаанд 1000 төгрөгийн, хонинд 500 төгрөгийн татвар ногдуулж байсныг иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн ийнхүү бууруулав. 

Ес: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлн албаны бүтэц, орон тоог тогтоов. 

Арав: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн өөрчлөн байгуулав. Үүнд-Дарга Ц.  Эрдэнэбулга (Сумын ИТХ-ын дарга)

         Гишүүд: Ч.Батболд (Сумын ИТХ-ын төлөөлөгч)

         Д.Баатар (Сумын ИТХ-ын төлөөлөгч)

         Б.Гантулга (Сумын ИТХ-ын төлөөлөгч)

         Ч.Батсайхан (Сумын ИТХ-ын төлөөлөгч)

         Б. Билэгдэмбэрэл (Сумын ИТХ-ын төлөөлөгч)

         Э. Гүррагчаа (Сумын ИТХ-ын төлөөлөгч)

Арван нэг: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг батлав. 

Арван хоёр: Суманд үйл ажиллагаа явуулдаг 4 ойн мэргэжлийн байгууллагын тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь "Хангалттай" гэсэн үнэлгээг өгсөн ба эдгээр байгууллагуудын ажлыг сайжруулах, сум байгуулагдсаны 100 жилийн ойн бүтээн байгуулалтын ажилд туслалцаа үзүүлж ажиллах талаар төлөөлөгчид саналаа хэлэв. 

Сумын ИТХ-ын 15 дугаар хуралдааны шийдвэрийг тус сайтын "Хуралдааны тогтоол хэсгээс үзнэ үү. 

 

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 39
16 / 41%
6 / 15%
1 / 3%
0 / 0%
3 / 8%
13 / 33%