2023 оны 02 сарын 29-ний өдөр Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван зургадугаар хуралдаан хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1.1. Монгол Улсын бореал ойг нөхөн сэргээж, ойжуулах төслийн танилцуулга сонсох
"Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих "Монгол Улсын бореал ойг нөхөн сэргээж ойжуулах төсөл"-ийн танилцуулгыг "Номгон Форести" төслийн менежер О.Бат-Орших танилцуулж, төлөөлөгчдөөс тавьсан асуултад хариулж, мэдээлэл солилцон ярилцав.
Мөн тус төслийг суманд хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд төсөл хэрэгжих газруудыг сумын ИТХ-ын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шаардлагатай бөгөөд тус төсөл нь хөрсний судалгаа хийсний үндсэн дээр таримал ойг шинээр бий болгох, голын ай сав газрыг бургасжуулах, сүйрсэн ойг сэргээх ажлыг санхүүжүүлэх боломжтой ажээ.
1.2. Улсын Их Хурлын сонгуулийн хэсгийг байгуулах тухай
Сонгогчдын саналыг авах, тоолох зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хэсгийг байгуулав.
1.3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Сумын ИТХ-ын зөвлөл нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар тогтоолоор баталсан "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн ажиллах журам"-ын дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараах байдлаар өөрчлөн байгуулав. Үүнд:
Даргаар Сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбулга, гишүүдээд сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Баатар, Ж.Хаш-Эрдэнэ, Б.Гантулга, Ч.Батсайхан, Б.Билэгдэмбэрэл, Э.Гүррагчаа нар сонгогдов.
1.4. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
1.6. Байгууллагын дотоод асуудал
Энэ хүрээнд ажлын албанаас мэдээлэл хийсний зэрэгцээ ОНХС болон хөрөнгө оруулалтын төсвөөр хийгдэх ажлуудад ИТХ-ын хороод хэрхэн хяналт тавих талаар ярилцав.