Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

2024-05-09

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван долдугаар хуралдаанаар 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 

Тус хуралдаан 2024 оны 04 сарын 26-ны өдөр "Сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг байгуулах санал уламжлах тухай",  "Сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг байрлуулах байршлыг тогтоох тухай", "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулах тухай", "Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай", "Хамтарсан баг байгуулах тухай", "Тэргүүний тохижилт, соёлжилттой хороо, айл өрх, байгууллага шалгаруулах болзол батлах тухай" зэрэг 6 асуудлыг хэлэлцэн завсарласан. 

2024 оны 05 сарын 09-ний өдөр хуралдаан 84 хувийн ирцтэй үргэлжилж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

"Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулах тухай"

 Сумын ИТХ-ын сонгуулийн хэсгийг 06 сарын 01-ний өдрийн дотор байгуулахаар хуульчилсан тул тус асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв. 

"Сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баяр наадмын хорооны ажлын явцын тайлан сонсох тухай"

Сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж хийж байгаа ажлын талаар сумын Засаг дарга П.Алтанхуяг танилцуулж, сумын ойн арга хэмжээний санхүүгийн мэдээллийн талаар Э.Бөхбаатар танилцуулга хийж төлөөлөгчдийн санал бодлыг сонсов. 

“Малчдадаа туслая” аян болон зудын эрсдэлийг давах туулах хүрээнд цугларсан бусад хандив, улсын болон орон нутгийн төсвөөс зудын эрсдэлийг таван туулах хүрээнд зарцуулсан төсвийн тайлан сонсох тухай

Тус асуудлын талаар ХААТ-ийн мэргэжилтэн Г. Баярбямба мэдээлэл хийж, төлөөлөгчдийн асуултад хариулт өгөв.

 Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох салбар, чиглэлийг дараах байдлаар батлав. 

1. Сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих

2. Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих

3. Малын тэжээл тариалах үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг дэмжих

4. Мал нядалгааны газар, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих

5. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатны боловсруулалт хийх үйлдвэрлэлийг дэмжих

 Сумын 2024 оны төсөвт зохицуулалт хийх тухай

Тус асуудлыг хэлэлцэж байгаль орчныг нөхөн сэргээх ажил болон сум орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, сум байгуулагдсаны түүхт 100 жилтэй холбоотой зарим ажлуудын хөрөнгийн асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 39
16 / 41%
6 / 15%
1 / 3%
0 / 0%
3 / 8%
13 / 33%