Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхдугаар хуралдаанаа хийлээ.

2024-10-31

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх бүрэн эрхийн хугацааны анхдугаар хуралдаан 95.2 хувийн ирцтэй хуралдаж, хуралдааныг насаар хамгий ахмад төлөөлөгч Б. Эрдэнэбадрал даргалж,  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. 

Нэг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнг танилцуулсан ба,  төлөөлөгчөөр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөв. 

Хоёр. Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж Энхтайваны Гүррагчааг хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжиж сонгов. 

Гурав. Хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийг үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав. 

Даргаар ИТХ-ын дарга  Э. Гүррагчаа, гишүүдэд төлөөлөгч С.Адъяасүрэн, Ц.Баясгалан, Б.Гантулга, Л.Батсайхан, Ц.Эрдэнэбулга, Т. Хишигбаатар нар сонгогдов. 

Дөрөв. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын хороодыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав. 

-Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны даргаар Р.Болорцэцэг, гишүүдэд Ж.Дэмбэрэлсүрэн, Э.Гүррагчаа, Т.Хишигбаатар, Б.Эрдэнэбадрал, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны даргаар Б.Баасансүрэн, гишүүдэд С.Адъяасүрэн, Б.Тогтохбаяр, Т.Хишигбаатар, Т.Намхайдорж, Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны даргаар Ц.Баясгалан, гишүүдэд  М.Пүрэвжав, Г.Батбилэг, С.Жамсранбазар, Г.Пүрэвжанцан, Т.Намхайдорж, Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны даргаар Б.Гантулга, гишүүдэд Ц.Баясгалан, Б.Билэгдэмбэрэл, Ц.Эрдэнэбулга, Ц.Баттогтох, Нутгийн удирдлагын хөгжлийн хорооны даргаар Э.Гүррагчаа, гишүүдэд Р.Болорцэцэг, Б.Баасансүрэн, Ц.Баясгалан, Б.Гантулга, Л.Батсайхан нар сонгогдов. 

Тав. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж Сэдийн Адъяасүрэнг сумын Засаг даргад нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжлахаар болов.

 

 

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 39
16 / 41%
6 / 15%
1 / 3%
0 / 0%
3 / 8%
13 / 33%