Асайт, Хоолт, Эрдэнэ-Уул, Зуслан, Баянцагаан багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл хуралдаж, анхдугаар хуралдааны товыг дээрх байдлаар тогтоожээ.
Багийн иргэдийн Нийтийн Хурлаар дараах асуудлыг хэлэлцэх юм.
1. Хурлын хуралдааны даргыг сонгох
2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх
3. Багийн иргэдийн Нийтийн хуралдааны зөвлөлийг сонгох
4. Хуульд заасан бүрэн эрхийн бусад асуудал
Багийн Засаг даргад нэр дэвшигч нь дээрх шаардлагыг хангасан байх бөгөөд хуралдаан эхлэхээс өмнө дараах материалыг бүрдүүлсэн байвал зохино.
1. Бүрэн дундаас дээш боловсролтой болохыг нотлох баримт /гэрчилгээ, дипломын хуулбар/
2. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /иргэн/ Хуулийн этгээдтэй бол хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
3. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өргүй болохыг нотолсон баримт
4. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт