Анхдугаар Үндсэн хуулийн ач холбогдол, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор сумын ИТХ-ын Ажлын албанаас "Монгол Улсын Үндсэн хуулийн ач холбогдол, түүхэн замнал" сэдвээр 40 төрийн албан хаагч, дотуур байрны 80 сурагчийг хамруулан сургалт хийж, "Алтан хонх" тэмцээнийг зохион байгуулав.
Төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан "Алтан хонх" тэмцээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбаатар тэргүүн байр, Эрдэнэ-Уул багийн Засаг дарга С. Жамсранбазар дэд байр, ХААТ-ийн мэргэжилтэн Г.Баярбямба гуравдугаар байр эзлэв.
Арга хэмжээнд зориулж сумын ИТХ-ын ажлын албанаас бэлтгэсэн төрийн албан хаагчдад зориулан бэлтгэсэн гарын авлагыг тараав.
Дотуур байрны сурагчдын дунд зохион байгуулсан "Алтан хонх" тэмцээнд 10а ангийн сурагч М. Хулан 1 дүгээр байр, 6Б ангийн сурагч Д.Долгорсүрэн 2 дугаар байр, 5 а ангийн сурагч А.Сүхбат 3 дугаар байр эзэлж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.