Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл хуралдав.

2024-12-05

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн хуралдааныг 2024 оны 12 сарын 05-ны өдөр хуралдуулж, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. 

1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны "Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хэрэгжилт болон байгаль орчноос бусад албан татвар, төлбөр, хураамжийн орлогын төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай"  асуудлыг татварын улсын байцаагч Б. Пүрэвдорж танилцуулж, зөвлөлийн гишүүд орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг татварын байцаагчид даалгав. 

2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай" тогтоолын хэрэгжилт болон байгаль орчны бусад татвар, төлбөр, хураамжийн орлогын төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай Байгаль орчны улсын байцаагч Д.Батбаатар танилцуулав. 

Хог хаягдлын үйлчилгээний хураамжаас бусад байгаль орчинтой холбоотой орлогууд биелсэн ба хог хаягдлын хураамжийг үлдсэн хугацаанд бүрэн төвлөрүүлэх боломжтой талаар танилцуулав.

3.  Ажлын албанаас зөвлөлийн гишүүдэд цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, гарын авлагаар хангав. 

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 39
16 / 41%
6 / 15%
1 / 3%
0 / 0%
3 / 8%
13 / 33%