Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сумын хэмжээнд зохицуулах орон тооны бус салбар зөвлөл хуралдаж, сумын гэмт хэрэг, зөрчлийн талаар харилцан мэдээлэл солилцов.
Тус суманд 2024 оны 11 сарын байдлаар 15 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан ба ба үүнээс өмчийн хулгай 1, малын хулгай 2, залилан 1 , хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 10, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1 гарчээ.
Мөн 116 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнээс 25 зөрчлийг материалжуулан шалгахад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зөрчил 1, танхайрах зөрчил 1, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 21, бусад 1 зөрчил шалгагджээ.
Хурлын үеэр зөвлөлийн гишүүд энэ онд хийсэн ажлаа товч танилцуулж, ирэх жилийн төлөвлөгөөнд тусгах ажлуудаа ярилцаж, зөвлөлийн нарийн бичгийн даргын зүгээс зөвлөлийн бүрэлдэхүүнийг гарын авлага, материалаар хангав.
Дараах ажлуудыг ирэх оны төлөвлөгөөнд нэмж тусгах санал гарав.
1. Хяналтын камерын тоог нэмэгдүүлэх
2. Замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, нэмэх
3. Иргэд, олон нийтийг гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээ, мэдээллэр хангах, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх (Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, малын хулгай, гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг г.м)
4. Олон нийтийн цагдаа ажиллуулах
5. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр ажилладаг албан хаагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
6. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг сурталчлах, тэмцэх
7. Бусад