Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хоолт багийн ИНХ-ын анхдугаар хуралдаан болов.

2025-01-10

Хоолт багийн иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаанд 198 иргэн оролцож, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 

1. Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчийг сонгох, чөлөөлөх тухай

Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгох санал хураалтад 3 хүн нэр дэвшсэн бөгөөд Чойжгаваагийн Буянбаатарын төлөө 90 иргэн, Пүрэвжавын Оюун-Эрдэний төлөө 56 иргэн, Түндэвдоржийн Энхжаргалын төлөө 51 иргэн санал өгч, хамгийн олон санал авсан Чойжгаваагийн Буянбаатар Хоолт багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдож, хуучин БИНХ-ын даргаар ажиллаж байсан Ч.Батсайхан чөлөөлөгдлөө. 

2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 

Багийн Засаг даргад 2 хүн нэр дэвшиж, нэр дэвшигч Чүлтэмийн Батсайханы төлөө 144 иргэн /72.7%/, Дагвасүмбэрэлийн Чинзоригийн төлөө 53 иргэн /26.76%/ санал  өгч, хуралдаанд оролцогчдын олонхын саналыг авсан Чүлтэмийн Батсайханыг Хоолт багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэв. 

3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн сонгох тухай

Иргэдийн нийтийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэг бүхий Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй  байгуулав. 

Дарга: Ч. Буянбаатар- Хоолт багийн ИНХ-ын дарга

Ч. Батсайхан-Хоолт багийн  Засаг дарга

Г. Пүрэвжанцан-Хоолт багийн иргэн

Б. Нэргүйбаатар-Хоолт багийн иргэн 

Т. Энхжаргал-Хоолт багийн иргэн 

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 43
17 / 40%
6 / 14%
1 / 2%
0 / 0%
4 / 9%
15 / 35%