Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эрдэнэ-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны мэдээлэл

2025-01-14

Эрдэнэ-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд 200 иргэн оролцож, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 

1. Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчийг сонгох, чөлөөлөх тухай

Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчийг сонгох санал хураалтад 3 хүн нэр дэвшсэн бөгөөд нэр дэвшигч Сандагийн Жамсранбазарын төлөө 86 иргэн, Баасангийн Баярсүрэнгийн төлөө 60 иргэн, Нямсүрэнгийн Баянбаатарын төлөө 54 иргэн санал өгч, хамгийн олон санал авсан С.Жамсранбазар Эрдэнэ-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдож, хуучин БИНХ-ын даргаар ажиллаж байсан Б. Равдандорж чөлөөлөгдлөө. 

2.  Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай

Багийн Засаг даргад 3 хүн нэр дэвшсэн бөгөөд нэр дэвшигч Бат-Эрдэний Ванданжамцын төлөө 91 иргэн (45.5%), Баасандоржийн Равдандоржийн  төлөө 74 иргэн (37%), Гансүхийн Балсангийн төлөө  35 иргэн (17.5%) санал өгч, санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй тул хамгийн олон санал авсан Б. Ванданжамц, Б. Равдандорж нарын талаар дахин санал хураалт явуулахад Б. Ванданжамцын төлөө 111 иргэн (55,7%), Б.Равдандоржийн төлөө 88 иргэн (44.2%) санал авч олонхын санал авсан Бат-Эрдэний Ванданжамцыг Эрдэнэ-Уул багийн Засаг даргад нэр дэвшүүлэв. 

3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг сонгох тухай

Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэг бүхий багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав. 

Дарга: С. Жамсранбазар- Багийн ИНХ-ын дарга

Гишүүд: 

Б. Ванданжамц-Багийн Засаг дарга 

Т. Ганхүү-Эрдэнэ-Уул багийн иргэн

Б. Гэндэнжамц-Эрдэнэ-Уул багийн иргэн

Д. Санжаажамц-Эрдэнэ-Уул багийн иргэн

Мөн хуралдааны үеэр Сум,  багийн Засаг дарга, Хурлын дарга нар мэдээлэл хийж, тус баг чоно авласан иргэдээ урамшуулав. 

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 43
17 / 40%
6 / 14%
1 / 2%
0 / 0%
4 / 9%
15 / 35%