Сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга, багийн Засаг дарга нар болон ИТХ-ын Ажлын албаны албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийг сайжруулах, хяналт шалгалт хийх арга зүйд суралцуулах зорилгоор Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ахмад мэргэжилтэн М. Батдоржоос мэргэжил, арга зүйн зөвөлгөө авлаа.
Мөн ИТХ-ын ажлын албанаас цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, гарын авлага материалаар хангав.