Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус салбар зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэмийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд ГХУССЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Мөнхнаран "Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэмийн ажиллах журам болон Хүүхдийн эрхийн тухай хуулиар, зөвлөлийн гишүүн Ж.Базарсад "Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр, Э.Шагшбадам Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар сургалт зохион байгуулав.
Сургалтын хүрээнд өсвөрийн сэргийлэгч хүүхдүүдийн дунд "Алтан хонх" тэмцээн зохион байгуулахад 10б ангийн сурагч Б.Наранхишиг тэргүүн байр, 10а ангийн сурагч О.Хулан дэд байр эзэлж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав.
Сургалтын үеэр Өсвөрийн сэргийлэгч хүүхдүүдэд үнэмлэх гардуулж, ажлын амжилт хүсэв.