Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ёс зүйн дэд хороодын бүрэлдэхүүнд сургалт, арга хэмжээ зохион байгуулав.

2025-03-17

Улсын Их Хурлаас 2023 онд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд Ёс зүйн дэд хороог 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. 

Сумын ИТХ-ын ажлын алба, ГХУССЗ-өөс Ёс зүйн дэд хороодын бүрэлдэхүүний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагаатай нь танилцаж, харилцан туршлага солилцох зорилгоор сургалт, арга хэмжээг Хурлын даргын баталсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулав. 

-Арга хэмжээний үеэр Ёс зүйн дэд хороодын дарга нар ИТХ-ын Хууль,  эрх зүй, хяналт шалгалт, өргөдөл, гомдлын хороо болон оролцогчдод  ажлынхаа танилцуулгыг хийж, харилцан туршлага солилцов. 

-Мөн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д. Мөнхнаран Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан шийдвэр, журмуудын талаар сургалт мэдээлэл хийв.

-Ёс зүйн дэд хороодын бүрэлдэхүүний дунд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар мэдлэг сорих тэмцээн зохион байгуулахад Эрүүл мэндийн төвийг Ёс зүйн дэд хорооны дарга Ж. Шинэцэцэг тэргүүн байр, ЗДТГ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Ж. Базарсад дэд байр эзэлж бусдыгаа манлайлав. 

Арга хэмжээний үеэр Ёс зүйн дэд хороо бол хянадаг шалгадаг гэхээс илүү байгууллагын нэр хүнд соёлыг төлөвшүүлэхэд зөвлөдөг, тусалдаг, соён гэгээрүүлдэг бүтэц байх ёстойг онцлов. 

 

 

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 43
17 / 40%
6 / 14%
1 / 2%
0 / 0%
4 / 9%
15 / 35%