Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдааны мэдээлэл

2025-03-23

2025 оны 03 сарын 23-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 

1. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо байгуулах тухай

Тус хороог Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/36 дүгээр тушаалаар батлагдсан "Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх хяналт тавих журам"-ын хүрээнд дараах бүрэлдэхүүнтэй шинэчлэн  байгуулав. 

Хорооны дарга: Э.Бөхбаатар (Сумын Засаг даргын Тамгын газрын дарга)

Гишүүд: Г.Сумъяабазар (төсвийн ахлах нягтлан бодогч)

О.Ариунаа (иргэний төлөөлөл)

Н.Баярсайхан (иргэний төлөөлөл)

Нарийн бичгийн дарга: Т.Доржсүрэн (Хөдөө аж ахуйн тасгийн Хүнс, жижиг, дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн)

2. Хоршоо хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл байгуулах тухай

Тус зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав. 

Зөвлөлийн дарга: Б.Билэгдэмбэрэл (Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч)

Гишүүд: Ц.Санжидмолом (Аймгийн хоршоо, жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн)

-Т.Долгормаа (Төрийн сангийн мэргэжилтэн)

-Ч.Энхзул (Иргэний төлөөлөл)

-Т.Доржсүрэн (Хөдөө аж ахуйн тасгийн Хүнс, жижиг, дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн)

3. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай

Хоршоо хөгжүүлэх сангийн төслийг 2025 оны 05 сарын 09-ний өдөр сонгон шалгаруулахаар товлов. 

Мөн төсөл хүлээн авах хугацааг тус сумын иргэдэд мэдэгдсэнээс хойш хуанлийн 30 хоногийн хугацаанд хүлээн авч, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд сумын хоршооны оролцоог хангах ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга С.Адъяасүрэнд даалгав. 

4. Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох салбар, чиглэлийг шинэчлэн батлах тухай

2025 онд хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох салбар, чиглэлийг дараах байдлаар батлав. 

1. Малын үүлдэр угсаа, материаллаг байдлыг сайжруулах, хоршоодын мал аж ахуйн чиглэлд хоршин ажиллахыг дэмжих

2. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатны боловсруулалт хийх үйлдвэрлэлийг дэмжих

3. Малын тэжээл тариалах үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг дэмжих

4. Жимс жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих

5. Уламжлалт аргаар хийсэн гэрийн мод, мод модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Дээрх чиглэлийг иргэд, олон нийтэд мэдээлэх, төсөл сонгон шалгарулуах ажиллагааг салбар, чиглэлд нийцүүлж ажиллахыг сумын Засаг дарга С.Адъяасүрэн, Төсөл сонгон шалгаруулах хороонд үүрэг болгов. 

1.5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимын ажиллах журам батлах тухай

Төрийн бодлого, шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог хангах, төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимын ажиллах журмыг баталж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Мөнхнаран, мэргэжилтэн Л.Байгальцэцэг нарт даалгав. 

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 43
17 / 40%
6 / 14%
1 / 2%
0 / 0%
4 / 9%
15 / 35%