Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн өөрөө удирдах байгууллагынхан Улаанбаатар хотод сургалт, арга хэмжээнд хамрагдав.

2025-03-25

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга нар, ИТХ-ын Ажлын албаны албан хаагчид, багийн Засаг дарга нарыг Монголын Нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулсан сургалтад хамруулав. 

Сургалт "Төлөөлөгчийн ёс зүй", ИТХ-ын хяналтын чиг үүрэг, Хурлын хороод хэрхэн ажиллах, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, "Төлөөлөгчийн манлайлал" сэдвүүдийн хүрээнд хийгдэж нутгийн өөрөө удирдах байгууллагынхан мэдлэг, чадвараа дээшлүүлэв. 

Мөн төрийн ордны үйл ажиллагаатай танилцаж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй уулзаж төр засгийн бодлого, шийдвэрийн талаар мэдээ, мэдээлэл авч, санал хүсэлтээ илэрхийлэн ажиллав. 

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 43
17 / 40%
6 / 14%
1 / 2%
0 / 0%
4 / 9%
15 / 35%