Архангай аймгийн Ахмадын хорооны дарга Ш.Энхжаргал суманд ажиллаж Ахмад настны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар сумын удирдлагуудтай уулзалт хийсний зэрэгцээ сумын ахмадуудад тус хуулийн талаар сургалт зохион байгуулав.
Мөн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс "Ахмад настны эсрэг гэмт хэрэг, зөрлөөс сэргийлэх нь" сэдвээр мэдээлэл хийв.
Сургалтын үеэр ахмадуудын санал хүсэлтийг сонсож, харилцан мэдээлэл солилцсон бөгөөд ахмадууд шинэ мэдлэг мэдээлэлтэй болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байв.