Асайт багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдааны мэдээлэл
Асайт багийн Иргэдийн Нийтийн Хурал ээлжит хоёрдугаар хуралдаанаа хийж, хуралдааныг Г.Батбилэг даргалж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралд сумын ИТХ-ын дарга Э.Гүррагчаа, Засаг дарга С.Адъяасүрэн нар оролцож товч мэдээлэл хийв.
1. Багийн ажлын албаны 2025 оны хагас жилийн тайланг багийн Засаг дарга М.Пүрэвжав иргэдэд танилцуулав.
2. Хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт батлах тухай
2026 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж ажлуудын саналыг хурааж эрэмбэлэхэд дараах ажлууд нэн тэргүүнд эрэмбэлэгдэв.
1. Багт спортын талбай байгуулах
2. Чингэстэй, Нарийн давааны зам засварын ажил
3. Гал унтраах авто машин худалдан авах
4. Мал эмнэлэгийн лаборатиртой болох
5. Хуучин соёлын төвийн засварын ажил
6. Багийн төвд ширээ сандал авах
2026 онд малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр хийгдэх ажлуудын саналыг хурааж эрэмбэлэхэд дараах ажлууд мөн нэн тэргүүнд эрэмбэлэгдэв.
1. Шилмэл үйлдвэрийн эцэг мал худалдан авах
2. Малчин бүр хашаандаа ногоон тэжээл тариалах
3. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх
4. Худаг, уст цэг байгуулах
Багийн иргэдийн Нийтийн Хуралд иргэдээс хэлэлцэх асуудалд оруулсан санал хүсэлт
1.Л.Самбилдондовын гэр бүлээс Даагын гол Далтын авдартын хөл хэмээх газарт Зуслангийн байшин барих хүсэлт
2.Асайт багийн Хүрээ буюу гандан хийдийн газарт эзэмшлийн гэрчилгээ гаргуулах хүсэлт зэргийг багийн ИНХ-аар хэлэлцэн шийдвэрлэв.
Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Ж.Базарсад “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс сэргийлэх нь” сэдвээр, Газрын даамал А.Алтанцэцэг газрын цахим хаяг болох EGAZAR.GOV.MN болон өвөлжөө, хаваржааны доорх газрыг яаж эзэмших талаар, Татварын улсын байцаагч Б.Пүрэвдорж Албан татварын тухай хууль болон МТТАТ-ын талаар тус тус иргэдийг мэдээллээр хангаж, санал хүсэлтийг сонсов.
Мөн ИТХ-ын албаны ажлын мэргэжилтэн Л.Байгальцэцэг техникийн туслалцаа үзүүлж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар гарын авлага түгээж ажиллав






