Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗУСЛАН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ХОЁРДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

2025-06-06

Зуслан багийн Иргэдийн Нийтийн Хурал ээлжит хоёрдугаар хуралдаанаа хийж, хуралдааныг Э.Батцэцэг даргалж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралд сумын ИТХ-ын дарга Э.Гүррагчаа, Засаг дарга С.Адъяасүрэн нар оролцож товч мэдээлэл хийв.

2026 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж ажлуудын саналыг хурааж эрэмбэлэхэд дараах ажлууд нэн тэргүүнд эрэмбэлэгдэв.

1. Зуслан багийн төвийн Хөгжлийн төлөвлөгөөний зураг төсөв хийлгэх

2. Зуслан багийн төвийн шинэ байранд сандал, ширээ, өсгөгч, мотор зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах

3. Хар марааны голд болон лонхотын голд гүүр барих

4. Цуврайн голд хогын цэг шинээр ухаж гаргах хуучин хогыг дарах

5. Мал эмнэлгийн лабораторитой болох

6. Галын машин худалдан авах

7. Улаан даваа, бумбат, өлийн давааны зам засварын ажил хийлгэх

8. Хуучин соёлын төвийн засвар

2026 онд малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр хийгдэх ажлуудын саналыг хурааж эрэмбэлэхэд дараах ажлууд мөн нэн тэргүүнд эрэмбэлэгдэв.

1. Багийн төвийн мал угаалгын ванны их засвар хийх

2. Зуслан багийн хувт отрын гуяд худгын цооног гаргах

3. Зуслан багийн хөндлөнд худгын цооног гаргах

4. Зуслан багийн цагаанчулуут худгын цооног гаргах

5. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх

Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Ж.Базарсад “Авлигын эсрэг хууль”-ын талаар, Байгаль хамгаалагч В.Мөнхчимэг “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс сэргийлэх нь” сэдэвт эрүүгийн хуулийн талаар, Татварын улсын байцаагч Б.Пүрэвдорж Албан татварын тухай хууль болон МТТАТ-ын талаар тус тус иргэдийг мэдээллээр хангаж, санал хүсэлтийг сонсов.

Мөн ИТХ-ын албаны ажлын мэргэжилтэн Л.Байгальцэцэг техникийн туслалцаа үзүүлж ажиллав

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 46
18 / 39%
6 / 13%
1 / 2%
0 / 0%
4 / 9%
17 / 37%