Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хоолт багийн Иргэдийн Нийтийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл

2026-03-09

Хоолт багийн ИНХ-ын хуралдааны мэдээлэл

    Хоолт багийн Иргэдийн Нийтийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдааныг Ч.Буянбаатар даргалж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

1. Багийн Засаг дарга Ч.Батсайханы  2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах

2. Цаг үеийн бусад асуудал

        Мөн хуралдаанд сумын ИТХ-ын дарга Э. Гүррагчаа, Засаг дарга С. Адъяасүрэн, байгаль хамгаалагч Б.Цэвэлдорж, ИТХ-ын ажлын албаны мэргэжлтэн Л.Байгальцэцэг нар оролцож цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, хууль тогтоомжийг сурталчилсан ба Соёлын төв урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэв. 

     Засаг дарга С.Адъяасүрэн: Газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэдийг саналаа өгөхийг уриалж багаас малчидын төлөөлөл болон 3 хүнийг 2026 оны 03 сарын 13-ны өдрийн цахим хуралд оролцуулахыг багийн Засаг даргад үүрэг болгов.

Хуралд 83 иргэн оролцож, хурлын ирц 65 хувьтай байв. 

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 48
18 / 38%
6 / 13%
1 / 2%
0 / 0%
4 / 8%
19 / 40%