Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ
2026-03-11
Асайт багийн ИНХ-ын хуралдааны мэдээлэл
Асайт багийн Иргэдийн Нийтийн Хурал ээлжит дөрөвдүгээр хуралдааныг Г.Батбилэг даргалж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1.Багийн Засаг даргын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах
2.Цаг үеийн бусад асуудал
Мөн Хуралдаанд сумын ИТХ-ын дарга Э. Гүррагчаа, Засаг дарга С. Адъяасүрэн, байгаль хамгаалагч О.Амарбаясгалан, ИТХ-ын ажлын албаны мэргэжлтэн Л.Байгальцэцэг нар оролцож цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, хууль тогтоомжийг сурталчилсан ба Соёлын төв урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэв.
Засаг дарга С.Адъяасүрэн: Газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэдийг саналаа өгөхийг уриалж багаас малчидын төлөөлөл болон 3 хүнийг 2026 оны 03 сарын 13-ны өдрийн цахим хуралд оролцуулахыг багийн Засаг даргад үүрэг болгов.
Хуралд 106 иргэн оролцож хурлын ирц 56%-тай байв.