Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ
2026-03-16
Эрдэнэ-Уул багийн ИНХ-ын хуралдааны мэдээлэл
Эрдэнэ-Уул багийн Иргэдийн Нийтийн Хурал ээлжит дөрөвдүгээр хуралдааныг С.Жамсранбазар даргалж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1.Багийн Засаг даргын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах
2.Цаг үеийн бусад асуудал
Мөн Хуралдаанд сумын ИТХ-ын дарга Э. Гүррагчаа, Засаг дарга С. Адъяасүрэн, ИТХ-ын ажлын албаны мэргэжлтэн Л.Байгальцэцэг нар оролцож цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, хууль тогтоомжийг сурталчлав.
Хуралд 50 иргэн оролцож хурлын ирц 54%-тай байв.