Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ
2026-03-17
Баянцагаан багийн ИНХ-ын хуралдааны мэдээлэл
Баянцагаан багийн Иргэдийн Нийтийн Хурал ээлжит дөрөвдүгээр хуралдааныг Л.Ууганбаяр даргалж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1.Багийн Засаг даргын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах
2.Цаг үеийн бусад асуудал
Мөн Хуралдаанд сумын ИТХ-ын дарга Э. Гүррагчаа, Засаг дарга С. Адъяасүрэн, МЭ-ийн улсын байцаагч Л.Алимаа, Хэсгийн төлөөлөгч Б.Жавхлантөгс, Татварын улсын байцаагч Б.Пүрэвдорж, Газрын даамал А.Алтанцэцэг, байгаль хамгаалагч В.Мөнхчимэг, Нийгмийн даатгалын мэргэжилтэн Э.Жавзмаа нар оролцож цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, хууль тогтоомжийг сурталчлав.
Хуралдаанд “Хог биш баялаг” төрийн бус байгууллагаас сургалт, мэдээлэл хийв.
Хуралд 138 иргэн оролцож хурлын ирц 58%-тай байв.