Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ
2026-03-18
Зуслан багийн ИНХ-ын хуралдааны мэдээлэл
Зуслан багийн Иргэдийн Нийтийн Хурал ээлжит дөрөвдүгээр хуралдааныг Э.Батцэцэг даргалж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1.Багийн Засаг даргын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах
2.Цаг үеийн бусад асуудал
Мөн Хуралдаанд сумын Засаг даргын орлогч Л.Батсайхан, МЭ-ийн улсын байцаагч Л.Алимаа, Газрын даамал А.Алтанцэцэг, байгаль хамгаалагч Д.Дугарсүрэн нар оролцож цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, хууль тогтоомжийг сурталчилсан ба багийн ажлын алба урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэв.
Хуралдаанд “Хог биш баялаг” төрийн бус байгууллагаас сургалт, мэдээлэл хийв.
Хуралд 70 иргэн оролцож хурлын ирц 51%-тай байв.