Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Жаргалант сумын лого

2015-01-07


Зуйван дугуй хэлбэрт зохицуулан монгол гэрийн хорол тооно,цэлмэг хөх тэнгэр,мөнгөн аяга,мандан бадрах галын дөл,хүндэтгэлийн дээд хадаг,хангайн нутгийн номин ногоон навчсыг бэлэгдсэн үндэсний хэлбэртэй дүрс дүрслэлийг багтаасан юм.

1.Хорол тоононы дүрс түүгээр мэлтийх цэлмэг хөх тэнгэрт Эцэг өвгөдийн ариун голомтоо өлгий нутагтаа эгнэгт мандан бадраахыг бэлэгдэх бөгөөд нутгийн ард түмний аж амьдрал нь байгалийн буян хишиг түүнээс гарсан бүтээгдэхүүнээр улс орондоо нэрд гарсаныг бэлэгдсэн юм.

2.Өнгөрсөн,одоо,ирээдүй цагийг бэлэгдсэн гурван үзүүрт галын дөлөөр нутаг усны ард түмний гал голомт,өв уламжлал,ёс төр үргэлж өөдлөн дэвжиж байхыг бэлэгдсэн билээ.

3.Хадаг мөнгөн аягатай сүү нь:

Нутаг усны минь зон олны гэгээн сэтгэл арвин баян,хойч үе,үр хүүхэд,гадна дотны  айлчин гийчний хэнд ч ижил хүртэж буян дэлгэрхийг бэлэгдсэн билээ.

4.Доод хэсгийг эмжсэн номин ногоон навчсын дүрсээр:

Баян дэлгэр хангайн нутагт минь ган зудын аюул үл тохион мөнх хөх тэнгэр хур бороогоо элбэг хайрлан,хөвч хангай минь ногоон өнгөөр униартаж ард түмэн минь амар амгалан амьдрахын эрхэм бэлэг юм.

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 39
16 / 41%
6 / 15%
1 / 3%
0 / 0%
3 / 8%
13 / 33%