Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Архангай аймгийн Жаргалант сумын ИТХ

Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сар шинийн мэндчилгээ

2017-02-23

Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан жаргасан Монголын ард түмэндээ 17 дугаар жарны "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндчилгээг нийт Дундговьчуудынхаа өмнөөс өргөн дэвшүүлье. 
Гал бичин жилд Дундговьчуудын 75 жилийн нөр их хөдөлмөр бүтээлийг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой аймгаар тодруулж шагнан урамшуулсан явдалд Дундговиор овоглосон хүн бүхэн туйлын баяртай байгаа гэдэгт итгэлтэй байна. Улиран одож буй гал бичин жилд Дундговьчууд бидний хувьд ажил үйлс өөдрөг, сэтгэл тэнүүн, байгаль дэлхий ивээлээ хайрласан буянтай сайхан жил байж нийт мал сүрэг 5 төрөл дээрээ өсч 3,5 саяд хүрч, "Улсын сайн мачин" 5, "Алтан төлийн эзэн" 3 тодорч , урлаг спортын гавьяатууд шинээр төрөн гарч шинэ бүтээн байгуулалтууд өрнөсөн таатай сайхан жил байлаа. 
Айлчлан ирж буй 17 дугаар жарны "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилдээ өвлийн хүйтэн улирлыг өрнүүн хөдөлмөр,өөдрөг сэтгэлээрээ даван туулсан амжилтын баяр, шимтэй бүхэн дэлгэрч цэцэглэх, үндэстэй бүхэн үржин өсөх өрнөн дээшлэхийн бэлэгдэл урин хавартай золгосны баяраар хотол олноороо эрүүл энх, амар амгалан байж аз хийморь, амжилт бүтээл нь өөдөө байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар

Монгол Улсын Их Хурлаас "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль"-ийг 1998 онд баталсан бөгөөд цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгар болсон. Иймд хуулийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага буй талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 43
17 / 40%
6 / 14%
1 / 2%
0 / 0%
4 / 9%
15 / 35%