2024 оны 04 сарын 26-ны өдөр сумын ИТХ-ын ээлжит арван долдугаар хуралдаан хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Нэг. Сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг байгуулах санал уламжлах тухай
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хүрээнд сумын сонгуулийн хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулах саналыг аймгийн сонгуулийн хороонд уламжлав.
Хоёр. Сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг байршуулах байршлыг тогтоох тухай
Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг Баянцагаан багийн 1 дүгээр хорооны гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байршуулахаар тогтов.
Гурав. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг дараах байдлаар байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоов.
Дөрөв. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоов.
Хоршоо хөгжүүлэх сангийн төслийг 2023 оны 08 сарын 03-ны өдөр сонгон шалгаруулахаар тогтов.
Тав. Хамтарсан баг байгуулах тухай
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Хамтарсан багийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав.
Нарийн бичгийн дарга: Нийгмийн бодлогын мэргэжилтэн
Бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтан
-Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
-Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтан
Зургаа. Тэргүүний тохижилт, соёлжилттой хороо, айл өрх, байгууллага шалгаруулах болзол батлав.
Сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярыг угтаж сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор "Тэргүүний тохижилт, соёлжилттой хороо, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах уралдааны болзлыг батлав.
Дээрх болзлыг иргэд, байгууллага, олон нийтэд мэдээлж, хэрэгжилтийг ханган, болзлыг дүгнэж ажиллахыг сумын Засаг дарга П.Алтанхуягт даалгав.
Дээрх шийдвэрүүдийг http://jargalant.arkhangai.khural.mn сайтын "ТОГТООЛ" хэсгээр нэвтэрч "ИТХ-ын тогтоол" хэсгээс үзнэ үү.
Мөн хуралдааныг нээлттэй үлдээж дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн болно.
-Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох салбар, чиглэл зэргийг батлах
- 2023 оны давсан орлогыг хуваарилах тухай
- 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийж батлах тухай
-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулах